Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор Морингийн даваанд өдөрт 1,500 тонн хатуу хог хаягдал шатааж, жилд 210 сая кВт цаг буюу 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 2,300 орчим өрхийг цахилгаанаар хангах бөгөөд хогийн цэгүүдийн ачааллыг бууруулах, ил задгай булж устгах аргаас татгалзах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хог булшлах талбайг үе шаттай нөхөн сэргээн ногоон байгууламж байгуулж, барилгажилтад ашиглах ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд нийт 158 нэгж талбар чөлөөлөхөөс 123 талбарыг чөлөөлсөн байна.
Төслийн ТЭЗҮ-ийг “Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн” боловсруулж, 2025 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр дэмжин хүлээн авсан байна.

