Home ШуугианДэлхийн чимээТРАМПЫН ХАЛДЛАГА ЗОХИОМОЛ БАЙСАН УУ?

ТРАМПЫН ХАЛДЛАГА ЗОХИОМОЛ БАЙСАН УУ?

by Naraa Nar

2026 оны 4-р сарын 25-нд Вашингтон хотод болсон Цагаан ордны сэтгүүлчдийн холбооны хүлээн авалтын үеэр зэвсэгтэй этгээд хамгаалалтын бүс рүү нэвтрэхийг оролдож, буун дуу гарсан мэдээлэл дэлхийн чихийг дэлдийлгэсэн.

Халдлагатай холбоотой бичлэгүүд нийтлэгдэж эхэлснээр хүмүүсийн дунд Трампыг дайнтай холбоотойгоор зохиомол сенсаци үүсгэсэн гэх хардлага гараад байгаа юм. Мөн ерөнхийлөгч Дональд Трампыг биш дэд ерөнхийлөгч Вансыг эхэлж танхимаас гаргаж буй бичлэг олны анхаарлыг татаад байна.

Цагаан ордноос мэдээлснээр Трамп болон гэр бүлийнхэн гэмтээгүй бөгөөд нэг хамгаалалтын ажилтан сум нэвтэрдэггүй хантаазны ачаар хөнгөн бэртсэн байна. Сэжигтнийг газар дээр нь баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ.

Эргэн сануулахад, 2024 оны 7-р сарын 13-нд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Дональд Трамп Пенсильвани мужийн Батлер хотод олон нийтийн уулзалт хийж байх үед буун дуу гарч, халдлага болсон. Сэжигтэн ойролцоох барилгын дээврээс гал нээсэн бөгөөд Трампын баруун чих шархдаж байжээ. Халдлагын үеэр нэг иргэн амиа алдаж, хоёр хүн хүнд шархаджээ. АНУ-ын Нууц албаны мэргэн буудагч сэжигтнийг газар дээр нь устгасан байна.

banner

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00