Home Zug flashЭрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр ЕБС-ын 664 нүхэн жорлонг халжээ

Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр ЕБС-ын 664 нүхэн жорлонг халжээ

by Naraa Nar

Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр хамтран нүхэн жорлонтой 795 сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ажил амжилттай хэрэгжиж байна.

Эрдэнэт үйлдвэрийн 160 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж буй уг төслийн явц өнөөдрийн байдлаар 95 хувьтай үргэлжилж байна. Нийт 17 аймаг, 294 сумын 795 объектод ажил хийгдэж, 664 нь ашиглалтад оржээ.

2021 оноос эхлэн уг төсөл хэрэгжиж эхэлснээр сумдын сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдүүд эрүүл ахуйн шаардлага хангасан, ая тухтай орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэхэд томоохон түлхэц болоод байгаа юм.

banner
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00