Home Zug flashНас барсан иргэдийн 1072ш хувьцааны ноогдол ашиг болох 60 гаруй тэрбум төгрөг хуримтлагдсан байна

Нас барсан иргэдийн 1072ш хувьцааны ноогдол ашиг болох 60 гаруй тэрбум төгрөг хуримтлагдсан байна

by Naraa Nar

“Эрдэнэс Тавантолгой” ХК 1072 ширхэг хувьцааг эзэмшиж байсан иргэн нас барсан тохиолдолд хувьцааг нь ар гэрийнхэнд нь өвлүүлэх шийдвэрийг Засгийн Газрын өнөөдрийн /2026.04.29/ хуралдаанаас гаргасан. Ингэснээр ноогдол ашгийг нь ч ар гэр нь авдаг болох юм.

Сүүлийн гурван жилийн хугацаанд нас барсан иргэдийн ноогдол ашиг болох 60 гаруй тэрбум төгрөг хуримтлагдсан байна.

Эргэн сануулахад, 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20% болох 3 тэрбум ширхэг хувьцааг 2012 оны 4 сарын 11-ий өдрөөс өмнө төрсөн иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болж Монгол Улсын иргэн бүрт 1072 ширхэг энгийн хувьцаа ногдсон байдаг.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00