Home Zug flashӨнөөдөр 1072ш хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ

Өнөөдөр 1072ш хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ

by Naraa Nar

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай нэг иргэн бүрд ноогдох ашиг болох 63242 төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлэх юм.

Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулагдан, олголтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

Эрдэнэс Тавантолгой ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тул нэгж хувьцаанд 65.55 төгрөг ноогдох тооцоо гаргажээ. Энэ нь нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт бөгөөд үүнээс энгийн хувьцаа эзэмшигч 3.3 сая иргэнд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг хувиарлагдах юм.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00