83

Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн Пүрэв гарагийг аюулгүй байдлаа шалгах өдөр болгон зарлаж, аюулгүй байдлаа шалгаж эрсдэлээ үнэлэх хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудсыг боловсруулжээ.
Тус хяналтын хуудсанд хандаснаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлаа шалгах боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэгтэй болж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад иргэн бүр оролцоотой болж байна.
Дараах линкээр нэвтрэн эрсдэлээ үнэлээрэй https://belenbai.mn/forum

