ОХУ жил бүр зохион байгуулдаг Дэлхийн II дайны ялалтын баярын параддаа энэ жил өөрчлөлт оруулахаар болжээ.
ku.ru сайтад мэдээлснээр Цэргийн техникийн хэсэг парадаас хасагдаж, Суворовын, Нахимовын сургуулийн сурагчид, кадетууд оролцохгүй болж Су-25 онгоцнууд Оросын далбааны өнгөөр тэнгэрийг будан, цэргийн хэсэг болон агаарын нисгэгч бүлгүүд хэвээрээ үлдэхээр болсон байна.

Мөн Хилийн ойролцоох Курск, Белгород, Брянск, Калуга зэрэг мужуудад аюулгүй байдлын шалтгаанаар парад болон баярын буудлага хийхгүй. Эдгээр бүс нутагт контртерроризмын дайн мөрдөгдөж, онцгой байдлын горим зарлагдсан байна.

Гуравдугаар сараас эхлэн парадыг цуцлах тухай цуурхал тархсан боловч Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков парад болохыг баталж, бэлтгэл бүрэн явагдаж байна гэж мэдэгдсэн. Ялалтын баярын 81 жилийн ойн парад 2026 оны 5-р сарын 9-нд Москва хотын Улаан талбай дээр тэмдэглэх бөгөөд парад өглөөний 10:00 цагт эхэлж, ойролцоогоор 2 цаг үргэлжлэх юм байна.


