Home Zug flashТЭЦ-5 станц 2028 онд ашиглалтад орно

ТЭЦ-5 станц 2028 онд ашиглалтад орно

by Naraa Nar

Цахилгаан, дулааны цахилгаан станц ТЭЦ-5 төслийн нээлтийн ёслол 2026 оны тав дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд, ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд боллоо.

300 мВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 станц ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүс болох Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг хүн амын төвлөрөл өндөртэй бүсүүдийн эрчим хүч, дулааны хангамжийг тогтвортой шийдвэрлэх юм. Тодруулбал, 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж  бүрдэнэ. Мөн Улаанбаатар хотын цаашдын тэлэлт, орон сууцжуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний төслүүдийг хэрэгжүүлэх дэд бүтцийн суурь нөхцөлийг бүрдүүлжээ. Станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшлийн түншлэл, 20 хувийг төрийн тал хариуцахаар болжээ. Нийслэлийн зүгээс төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх хүрээнд дотоодын зах зээлд 200 тэрбум төгрөгийн бондыг амжилттай босгоод байгаа юм.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00