31

Киргизстан улсын нийслэл Бишкек хот, Бишкек аренад 2026.04.26-наас 05.04-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн цомын аварга шалгаруулах (U-18) тэмцээнд Монголын өсвөрийн хоккейн үндэсний шигшээ баг хүрэл медаль хүртжээ.
- Азийн цомын аварга шалгаруулах (U-18) тэмцээний Монголын багийн ШИЛДЭГ ТОГЛОГЧ-оор хоккейн үндэсний шигшээ багийн 9 дугаартай довтлогч Пүрэвдаваагийн Отгон-од,
- Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний “ШИЛДЭГ ХААЛГАЧ”-аар манай шигшээ багийн 01 дугаартай, багийн 1-р хаалгач Гантулгын Тэргэл тус тус шалгарлаа.

