Home Zug flash184-р сургуулиас хойш Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр автозам тавина

184-р сургуулиас хойш Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр автозам тавина

by Naraa Nar

Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эрин хороолол орчмын хоёр байршилд авто зам барихаар төлөвлөжээ.

Тодруулбал, БГД-ын 29-р хороо Ерөнхий боловсролын 184-р сургууль буюу хуучнаар “Эрин эверест интернэшнл” сургуулиас хойш Энхтайваны өргөн чөлөө хүртэл хоёр эгнээ бүхий 90 метр авто зам барина. Мөн хоёр талдаа явган хүний зам барихаас гадна гэрэлтүүлэг хийнэ. Тус авто замыг барих гүйцэтгэгч шалгарсан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг ирэх зургаадугаар сарын сүүлээр эхлүүлнэ. Мөн 184-р сургуулиас Гурвалжингийн гүүр рүү нэвт гардаг авто зам дагуу 200 метр эгнээ тусгаарлагч хайсыг байршуулна. Мөн үерийн хамгаалалтын далан дээгүүр явган хүний зам барихаар болжээ.

Үүнээс гадна Эрин хорооллоос урагшаа, төмөр замын хойд талаар авто зам барих зураг төслийг эцэслэхээр зөвшилцөж байгаа аж.

Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ

banner
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00