73

Нийгмийн даатгалын байгууллага их өгөгдөлд суурилсан, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж, иргэд, даатгуулагч, ажил олгогчдод хүргэх үйлчилгээг бүрэн цахимжуулах ажлыг үе шаттайгаар нэмэгдүүлж буй юм.
Энэ хүрээнд хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар авдаг болсон. Тэгвэл энэ удаад нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг ч цахимаар авдаг болжээ.

Иргэд заавал өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагагүй өөрийн хүссэн газар, байршлаасаа https://portal.ndaatgal.mn сайтаар нэвтрэн орж нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар гаргах боломжтой юм.
