Home ЭнтертайнментGame on“Душанбе их дуулга” 2026-аас Монголын баг тамирчид богц дүүрэн ирлээ

“Душанбе их дуулга” 2026-аас Монголын баг тамирчид богц дүүрэн ирлээ

by Naraa Nar

Олон улсын жүдо бөхийн холбоо, “IJF”-ийн ээлжит цуврал “Гранд слам” тэмцээн Тажикстаны нийслэл Душанбэ хотод 2026 оны тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд манай 17 жүдоч зодоглосноос хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, нийт таван медаль, шагналт байртайгаар тэмцээнээ өндөрлүүлжээ.

“Душанбе их дуулга”-д шигшээ багийн тамирчид ОУХМ Ж.Анударь, Б.Ганхайч алтан медаль, Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа мөнгөн медаль, ОУХМ М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн бол ОУХМ Ц.Гал-Од шагналт тавдугаар байрт орсон байна.

Дөрөв дэх удаагийн “Душанбэ-2026” их дуулгад 34 орны эрэгтэй 142, эмэгтэй 98, нийт 240 тамирчин өрсөлдсөн байна.

banner
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00