87

Найман сартай бие давхар эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн М.Батчулууны шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд явагдаж байна.
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс бага насны хүүхэдтэй холбоотой хэрэг учраас шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргаснаар шүүх хурал хаалттай үргэлжилж байна.
М.Батчулуун нь өмнө нь мөн хүн амины хэрэг үйлдэж байсан ч хэрэг хүлээх чадваргүй хэмээн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулж байсан байдаг. Тэгвэл энэ удаад түүнийг “хэрэг хүлээх чадвартай” хэмээн тодорхойлсон гэдгийг шүүх хурлын эхлэлийн үеэр илтгэгч шүүгч тодотгожээ.

