Home Zug flash“Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг боллоо

“Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг боллоо

by chimka chimka

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д “Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ даваа гарагт (2026.05.04) эхэлсэн. Эдийн засаг, хөгжлийн яам болон Монгол Улсын Хөгжлийн банк хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээ өнөөдөр (2026.05.07) гурав дахь өдрөө болж, “Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-тай хамтран төслийн санхүүжилтийн эх үүсвэр, боломжит хөрөнгө оруулалтын хувилбаруудыг судлан, үр ашигтай санхүүжилтийн шийдлийг тодорхойлохоор “Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж” агуулгын хүрээнд илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнөлөө.

Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд 7.7 их наяд төгрөгийн санхүүжилтийг төсөл, хөтөлбөрүүдэд олгоод байгааг дурдав. Мөн ойрын хугацаанд Хөгжлийн банкны хуулийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаагаас гадна тус банкны засаглалыг сайжруулах тал дээр Эдийн засаг, хөгжлийн яам анхаарч ажиллаж байгааг онцлов.

Хөгжлийн банкны Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Г.Батжаргал ““Хөгжлийн банкны Олон улсын хөрөнгийн зах зээл дэх оролцоо” сэдвээр илтгэл танилцуулав. Тэрбээр, 2026 онд олон улсын зах зээлд бонд гаргаж, эх үүсвэр татах судалгаа шинжилгээний ажил хийгдэж буйг дуулгалаа.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00