Home ЭнтертайнментGame onМонгол Улс анх удаа шатрын бодлого бодолтын их мастертай боллоо

Монгол Улс анх удаа шатрын бодлого бодолтын их мастертай боллоо

by Naraa Nar

Европ тивийн 2026 оны “Шатрын бодлого бодолтын Аварга шалгаруулах” нээлттэй тэмцээн Македон улсын Скопье хотноо 2026.05.08-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, тэмцээнд их мастер С.Билгүүн амжилттай оролцож, их мастер цолны сүүлчийн буюу гурав дахь нормоо биелүүлжээ. Тэрээр гурав дахь нормоо биелүүлэхээс гадна чансаагаа 2550 хүргэснээр Монгол Улсын түүхэн дэх анхны шатрын бодлого бодолтын их мастер болсон байна.

Дэлхийг шилдгүүд цугларсан тэмцээнээс боломжит 90 онооноос 84 оноо авч 2724 чанарын үзүүлэлтээр шагналт 6-р байрт шалгарчээ. Их мастер С.Билгүүн ирэх наймдугаар сард шатрын бодлого бодолтын ДАШТ-д аваргын төлөө өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа гэнэ.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00