17

2025 оны Үндэсний их баяр наадамд үзүүрлэн Улсын гарди цол хүртээд байсан ч допинг хэрэглэсэн хэмээн Гарди цолоо хураалгасан Н.Өсөхбаяр Спортын арбитр /олон улсын шүүх/-ын шүүхэд гомдол гаргасан билээ. Тус шүүхээс гомдлыг өчигдөр хэлэлцээд, түүнээс допингийн шинжилгээ авахдаа олон улсын стандартаас илт гажсан гэж үзэн, хүчингүй болгожээ.

