54
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп 2026.05.13-15-нд Бээжин хотод төрийн айлчлал хийхээр төлөвлөгдсөн байна. Энэ нь түүний 2017 оноос хойших БНХАУ-д хийж буй хамгийн том айлчлал юм.
Их гүрнүүдийн удирдагч Трамп, Ши хоёрын нүүр тулсан уулзалтыг дэлхий нийтээр чих тавин ажиж байна. Уулзалтаар хоёр улсын худалдааны дайн ба тарифын асуудал, Тайвань, Ираны асуудлууд яригдах аж. Мөн хиймэл оюун ухаан, технологийн асуудал уулзалтын үеэр тавигдах сонирхолтой асуудлуудын нэг болох нь Трампын багт Илон Маск, Тим Күүк зэрэг технологийн компаниудын удирдлагууд багтаж байгаагаас таамаглаж болохоор байгаа тухай Reuters, AP, AL Jazeera агентлагууд онцлоод байна.
Сонирхуулахад,
АНУ-аас Хятадын бараанд тавьж буй тариф:
- Ихэнх бараанд ойролцоогоор 17.5%–35%
- Зарим стратегийн бараанд: цахилгаан машин: 100%+, ган, хөнгөн цагаан: 25%–50%
Хятадаас АНУ-ын бараанд тавьж буй тариф:
- Шар буурцаг, гахайн мах, LNG, нүүрс зэрэг бүтээгдэхүүнүүдэд нэмэлт татварууд
- Хөдөө аж ахуй, эрчим хүчний бүтээгдэхүүнүүдэд голчлон 10%–25%

