Home Zug flashБНХАУ-ын Батлан хамгаалахын сайд аснууд авлигын хэргээр цаазын ял сонслоо

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд аснууд авлигын хэргээр цаазын ял сонслоо

by Naraa Nar

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд асан Вэй Фэнхэ болон Ли Шанфу нарт холбогдох авлигын хэрэг олон улсын анхаарлыг татсан хэвээр байна. Хятадын эрх баригчид тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж, цэргийн худалдан авалт болон томилгоотой холбоотой авлигын хэрэгт холбогдсон гэж буруутгасан юм.

Вэй Фэнхэ нь 2018-2023 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан бол түүний залгамжлагч Ли Шанфу 2023 онд томилогдсон ч хэдхэн сарын дараа албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Хятадын Коммунист намын шалгалтаар тэднийг их хэмжээний хахууль авсан, бусдад хууль бус давуу байдал олгосон, цэргийн зэвсэг худалдан авах ажиллагаанд нөлөөлсөн, хууль бус томилгоо хийсэн гэж үзжээ. Үүний дараа хоёуланг нь Коммунист намаас хөөж, генерал цол болон улс төрийн эрхийг нь хураасан байна.

2026 оны тавдугаар сарын долооны өдөр Хятадын цэргийн шүүхээс Вэй Фэнхэ болон Ли Шанфу нарт “цаазаар авах ял, хоёр жилийн тэнсэнтэй” шийтгэл оноосон талаар төрийн хэвлэлүүд мэдээлэв. Хятадын хуульд ийм төрлийн ял нь ихэвчлэн насан туршийн хорих ял болон өөрчлөгддөг ч дахин өршөөл үзүүлэх боломжгүйд тооцогддог.

Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү хэрэг нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний армид тавих хяналтыг чангатгах бодлогын нэг хэсэг “Бар,Ялаа” компанит ажлын үр дүн бөгөөд тус улсын цэргийн байгууллагын доторх авлигын асуудал өндөр түвшинд хүрснийг илтгэж байна гэжээ.

Эх сурвалж: South China Morning Post

banner
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00