46
ОХУ тавдугаар сарын 14-нд Украины нийслэл Киев хот болон бусад бүс нутгуудад дроны болон пуужингийн томоохон цохилт өгчээ. Украины албаныхны мэдээлснээр халдлагын улмаас дор хаяж нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан гэнэ.
Украины агаарын хүчин “ОХУ нийт 675 дрон, 56 пуужин ашигласан бөгөөд ихэнхийг нь агаарын довтолгооноос хамгаалах системээр устгасан” гэж мэдэгдэв. Гэсэн ч Киев хотын орон сууцны барилга оногдож, нурангин дор хүмүүс үлдсэн тул аврагчид эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлж байна.
Мөн Одесса мужийн боомт, төмөр замын дэд бүтэц цохилтод өртсөн талаар Украины эрх баригчид мэдээлжээ. Энэхүү халдлага нь АНУ-ын зуучлалаар хэрэгжсэн богино хугацааны гал зогсоох хэлэлцээр дууссаны дараах хамгийн том агаарын довтолгоонуудын нэг болсон байна.
Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибиха олон улсын хамтын нийгэмлэгийг ОХУ-д үзүүлэх дарамтаа нэмэгдүүлэхийг уриалжээ.
Эх сурвалж: USnews

