Home Zug flashЭнэ онд Хан-Уул дүүрэгт замын нийт 23 төсөл хэрэгжүүлж 36.89 км авто зам барина

Энэ онд Хан-Уул дүүрэгт замын нийт 23 төсөл хэрэгжүүлж 36.89 км авто зам барина

by Naraa Nar

Нийслэлийн засаг даргын ажлын албанаас долоо хоног бүр тухайн дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчийн хамт Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дүүргүүдэд ажиллан, тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэхийг зорьж байна. Энэ хүрээнд өчигдөр Хан-Уул дүүргийн 3, 11, 19 дугаар хороонд тус тус ажиллаа.

Энэ хүрээнд:

  • Хан-Уул дүүргийн 3-р хороонд буюу Хос даль хотхоны ард 4800 ам метр газарт 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ. Тус байршилд 1200 орчим оршин суугч амьдардаг. Гэвч нэг ч сургууль байхгүй. Оршин суугчдын хүүхдүүд 15, 18 дугаар сургуульд сурдаг. Зарим хүүхэд Нарны хороолол руу сургуульд явдаг. Тэгвэл энэ сургууль баригдсанаар хүүхдүүд 2027 оны есдүгээр сарын 1-нээс амьдарч байгаа орчиндоо сургуульд явах боломжтой болох юм.
  • Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “АПУ дэйри” ХХК-ийн арын замаас Ээрмэлийн гудамжтай нийлэх 400 метр авто зам барина.
  • Ээрмэлийн гудамж буюу Орхон их сургуулиас Хан-Уул дүүргийн хажуу руу гарах замын ажлыг зургаадугаар сард ашиглалтад оруулна. Мөн шугам сүлжээний ажлыг давхар гүйцэтгэж байгаа. Ингэснээр Орхон их сургууль, Ээрмэлийн үйлдвэрийн хажуугаар урдаас болон хойноос зорчих хөдөлгөөн Хан-Уул дүүрэг, Шаравын гудамж руу шууд гарах боломжтой болох юм.
  • Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина. Эхний байршил нь Хийморийн овооны арын замаас Ар Зайсангийн гудамж хүртэл 1.1 км үргэлжилнэ. Харин хоёр дахь байршил нь Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд талаар үргэлжилж, Ар Зайсангийн гудамжтай холбогдох 780 метр урт авто зам байна.

Энэ онд Хан-Уул дүүрэгт замын нийт 23 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд 36.89 км авто зам, 68.95 урт метр гүүрэн байгууламж, 1.5 км явган болон дугуйн зам барина.

banner
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00