Home Zug flashЧУУЛГАН: Амьгүй донорын үйл ажиллагааны санхүүгийн зохицуулалтыг хуульчиллаа

ЧУУЛГАН: Амьгүй донорын үйл ажиллагааны санхүүгийн зохицуулалтыг хуульчиллаа

by Naraa Nar

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Цусны донорын тухай хуулийн төсөл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулахаар холбогдох байнгын хороодод шилжүүллээ.

Мөн Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 92,5 хувийн саналаар эцэслэн батлав. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

“Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай” хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн гол зохицуулалт нь амьгүй донор болсон иргэний ар гэрт олгох оршуулгын тэтгэмжийг тодорхой болгосон юм. Тодруулбал, амьгүй донор болсон иргэн эрүүл мэндийн даатгал төлсөн эсэхээс үл хамааран Эрүүл мэндийг дэмжих сангаас гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын тэтгэмж олгохоор тусгасан.

banner
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00