82


Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1–5, 11, 12 дугаар хороод болон Түнэл, Бүрэнтогтох сумын цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилготой 35/0.4 кВ-ын, 2×2500 кВА хүчин чадалтай дэд станцын угсралтын ажлын шавыг өнөөдөр тавьлаа.
Тус бүтээн байгуулалт нь орон нутгийн төсвийн 4.4 тэрбум төгрөг, “Хөвсгөл эрчим хүч ХХК”-ийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар нийт 5.7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр хэрэгжиж байна. Дэд станц ашиглалтад орсноор бүс нутгийн эрчим хүчний дэд бүтцийг бэхжүүлж, Мөрөн, Бүрэнтогтох, Түнэл сумын айл өрх, аж ахуйн нэгжүүд тогтвортой, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдаж, өсөн нэмэгдэж буй хэрэглээний ачааллыг бууруулах, эрчим хүчний тасалдал саатлыг багасгах чухал ач холбогдолтой юм.


