33
Энэ оны 4 дүгээр сарын байдлаар Монгол Улс 25,820 ширхэг суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 43 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өмнөх оны мөн үед 45,266 ширхэг суудлын автомашин импортлож байсан байна. Харин ачааны автомашины хувьд 2025 оны 4-р сард 8841 ширхэгийг импортолж байсан бол энэ оны 4-р сард 6204 ширхэг болж 30 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Энэ нь инфляци нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ өсч иргэдийн худалдан авах чадвар буурсантай шууд холбоотой юм.
