32
Нийслэл хотын даргын түр орлон гүйцэтгэгчээр Хотын нэгдүгээр орлогч Б.Мөнхбатыг томиллоо.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн … “64.3.Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2-т заасан тохиолдолд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ тухайн Хуралд нэн даруй мэдэгдэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ” гэж заажээ.
Түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод буй Б.Мөнхбатын намтрыг сонирхвол “1981 онд Архангай аймагт төрсөн. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг бөгөөд физик, байгаль шинжлэлийн багш мэргэжилтэй, удирдлагын ухааны магистрын зэрэгтэй ажээ.
Ажлын туршлагын хувьд:
- 2002-2004 онд Чингэлтэй дүүргийн 23 дугаар дунд сургуульд Физикийн багш
- 2004-2008 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн
- 2008-2009 онд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга
- 2009-2011 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
- 2011-2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
- 2013 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
- 2013-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын орлогч дарга
- 2016 оноос Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
- 2018-2023 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
- 2024 оны гуравдугаар сараас долоодугаар сар хүртэл Нийслэлийн Засаг даргын зөвлөх
- 2024 оны долоодугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл Чингэлтэй дүүргийн Засаг дарга
- 2024 оны 11 дүгээр сараас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байна. Тэрбээр 2016-оноос хойш өнөөг хүртэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр дараалан сонгогдон ажиллаж байгаа юм.

