Home Zug flashСурагчдын 262 цахилгаан мотоциклыг түр саатуулан журамлаж, эцэг эх, асран хамгаалагчдад нь 440 торгуулийн арга хэмжээ тооцжээ

Сурагчдын 262 цахилгаан мотоциклыг түр саатуулан журамлаж, эцэг эх, асран хамгаалагчдад нь 440 торгуулийн арга хэмжээ тооцжээ

by Naraa Nar

Хоёр дугуйт тээврийн хэрэгсэл 4-р сарын 10-аас хойш хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Тэгвэл энэ чиглэлд түрээсийн үйлчилгээ үзүүлэх долоон аж ахуйн нэгжийн нийт 36,468 ширхэг скүүтер, цахилгаан скүүтер болон мопед үйлчилгээнд гарч байна.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр: Өдөрт ойролцоогоор 160 орчим цахилгаан скүүтер, мопедыг түр саатуулж, аж ахуйн нэгж байгууллагад нь мэдэгдлийн дагуу хүлээлгэж өгч байна. Мөн түрээсийн скүүтертэй холбоотой 78 осол бүртгэгдсэн бол хүүхдүүд суррон унаж хөдөлгөөнд оролцсон 262 зөрчлийг илрүүлж таслан зогсоожээ.

Үүнээс гадна 16 нас хүрээгүй хүүхдэд цахилгаан скүүтер, мопед унуулах зөрчлийг хянах чиглэлээр гудамж замд 150 нийтийн цагдаа ажиллаж байна. Алба хаагчид одоогоор 16 нас хүрээгүй хүүхэд цахилгаан скүүтер, мопед жолоодсон 160 гаруй зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ.

Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн 317 ерөнхий боловсролын сургуульд зөвлөмж мэдээлэл болон аудио шторкуудыг хүргүүлж, харьяа нутаг дэвсгэрийн замын цагдаагийн нэгжүүд сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна. Сургуулийн орчинд цахилгаан мотоциклтой 30 цагдаагийн албан хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Мөн жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр хөдөлгөөнд оролцсон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 262 цахилгаан мотоциклыг түр саатуулан журамлаж, эцэг эх, асран хамгаалагчдад нь 440 торгуулийн арга хэмжээ тооцжээ.

banner
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00