Home Zug flashБогд хааны ордон музей энэ сарын 28-ныг дуустал ахмад настан, хүүхдүүд, тусгай хэрэгцээт иргэдэд үнэгүй үйлчилнэ

Богд хааны ордон музей энэ сарын 28-ныг дуустал ахмад настан, хүүхдүүд, тусгай хэрэгцээт иргэдэд үнэгүй үйлчилнэ

by Naraa Nar

Богд Хааны Ордон музейгээс “Хаан ордны хавар 2026” тусгай хөтөлбөрийн нээлттэй өдрүүдийг зарлалаа. Түүх, соёлын өвийг сурталчлах, боловсролын олон талт үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой тус арга хэмжээ 2026 оны тавдугаар сарын 18-наас 28-ны хооронд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд олон төрлийн үзэсгэлэн, урлаг, боловсролын хөтөлбөрүүд зохион байгуулах юм.

Хөтөлбөрийн хүрээнд “Энэрэхүйн хүч” үзэсгэлэн дэлгэгдэж, “Боловсролын хөтөлбөр” хэрэгжинэ. Мөн нээлттэй өдрүүдийн хүрээнд тасалбарын хөнгөлөлт үйлчлэх бөгөөд өндөр настан, тусгай хэрэгцээт иргэд болон 0–16 насны хүүхдүүд үнэ төлбөргүй, харин насанд хүрэгчид болон оюутнууд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр музей үзэх боломжтой юм байна.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00