Home Zug flashБаянзүрх дүүргийн II хороонд 960 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажил 84 хувьтай явагдаж байна

Баянзүрх дүүргийн II хороонд 960 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажил 84 хувьтай явагдаж байна

by Naraa Nar

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилготой Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь 1992.0 м.кв талбайтай, дөрвөн блок бүхий 36.0м х 22.3м, 19.86м х 29.6м, 42.0м х 16.6м, 30.0м х 18.0м хэмжээтэй байхаар төлөвлөгдсөн. Үүнээс А, Б блок нь зоорьтой, хоёр давхар, В блок нь зоорьтой, гурван давхар, Г блок нь зоорьтой, нэг давхар юм. Өнөөдрийн байдлаар барилгын дотор засал, дэд өртөөний барилгын гадна фасад, сантехникийн угсралт болон бусад тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00