Хүний эрхийн үндэсний комиссоос Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339-р ангид 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдээлэл өгчээ.
Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар: Хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан асуудал 2026 оны 5-р сарын 19-ний өдөр гарсан. ХЭҮК-ийн зүгээс дотоодын цэргийн ангид хугацаат цэрэг амь насаа алдаж болохгүй гэж үзэж байгаа. Цэргийн алба хаагч нартай холбоотой асуудлаар цэргийн ангиудад үзлэг, шалгалт хийдэг. Цэрэг эрүүл мэндээрээ хохирч байгаа тохиолдол гарсаар байна. Тухайн 5-р сарын 19-ний өдөр 2025 оны II ээлжээр татагдаж ирсэн хугацаат цэргийн албан хаагчид камергүй өрөөнд муудалцаж, зодолдож байсныг ангийн цэргүүд салгасан гэдэг мэдээлэл ирсэн.
Хоёр цэргийн албан хаагчийн нэг нь тухайн өрөөнөөс гарч явахдаа ухаан алдаж унан, амиа алдсан байсан. Цэрэг ухаан алдаж унаад амь насаа алдаж байгаа нь камерын бичлэгт авагдсан гэдэг мэдээлэл бий. Зодсон цэргийг тухайн шөнийн 02:00 цагт цагдан хорьж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэх мэдээлэл бий.
