Home Zug flashХатгал-Ханх чиглэлийн 180 км хатуу хучилттай автозам барих ажил эхэллээ

Хатгал-Ханх чиглэлийн 180 км хатуу хучилттай автозам барих ажил эхэллээ

by Naraa Nar

Баруун бүс тэр дундаа Хөвсгөл аймгийн дэд бүтэц, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой Хатгал–Ханх чиглэлийн 180 км хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Автозам нь орчин үеийн инженерийн шийдэл, олон улсын стандартад нийцсэн байдлаар баригдах бөгөөд Сантын даваа, Нууртын даваа зэрэг гурван байршилд авто машины томоохон зогсоол байгуулах юм. Мөн нийт 33 гүүрэн байгууламж, зэрлэг ан, амьтны гарц, мөнх цэвдгийг хамгаалах чулуун далан, нэмэлт хучилтын шийдэл зэрэг байгаль орчинд ээлтэй, аюулгүй байдлыг бүрэн хангасан дэд бүтцийн цогц ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөвсгөл далайг түшиглэсэн дөрвөн улирлын аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг бөгөөд Ханх сум нь Оросын Холбооны Улстай хиллэдэг, олон улсын аялал жуулчлалын стратегийн чухал бүс нутаг юм. Энэхүү авто зам ашиглалтад орсноор Хатгал–Ханх чиглэлийн зорчих нөхцөл эрс сайжирч, дотоод болон гадаадын жуулчдын урсгал нэмэгдэхээс гадна орон нутгийн бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагууд, үйлдвэрлэгчид, малчдын орлого, эдийн засгийн боломжийг өргөжүүлэх бодит нөхцлийг бүрдүүлнэ. Түүнчлэн уг зам нь Монгол Улс, Оросын Холбооны Улсыг холбосон худалдаа, тээвэр, аялал жуулчлалын шинэ коридор болж, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Үүнээс гадна Монгол Улсын 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд Солонготын даваа–Жаргалант–Шинэ-Идэр–Мөрөн чиглэлийн хатуу хучилттай автозамын төслийг тусгуулахаар санал боловсруулжээ.

banner
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00