АНУ-ын Кентукки мужийн Брэзитт тойргийн сургууль Мета компанийг шүүхэд өгчээ. Тус сургуулиас Facebook, Instagram зэрэг платформууд өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулж, сурагчдын дунд сошиал медиа донтол үүсгэж байна гэж нэхэмжлэл гаргасан байна.
Энэ хэрэг нь АНУ даяарх 1200 гаруй сургуулийн нэхэмжлэлээс “жишиг хэрэг” болгож байсан бөгөөд шүүх хурал 2026 оны зургаадугаар сарын 15-нд Калифорни мужийн Окланд хотын холбооны шүүхэд эхлэхээр товлогдсон байжээ. Гэсэн хэдий ч Meta компанийн төлөөлөгч хэргийг шүүх дээр аваачилгүй “тохиролцоонд” хүрсэн гэж мэдэгджээ.
Тохиролцооны мөнгөн дүнгийн хэмжээг албан ёсоор мэдэгдээгүй ч сургуулийн зүгээс 60 сая ам.доллароос дээш нөхөн төлбөр нэхэмжилсэн гэсэн албан бус мэдээлэл байгаа юм. Тус мөнгөөр сурагчдын сэтгэцийн эрүүл мэндийн 15 жилийн хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэнэ.
Сонирхуулахад, АНУ-ын сургуулиуд Метагаас гадна TikTok, Snap Inc. болон YouTube ч мөн ижил хэргийн хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Эх сурвалж: BBC

