Home Zug flashОгт төрөөгүй хүүхдийн нэр дээр 18 жилийн турш хүүхдийн мөнгө авч, улсад 10,720,000 төгрөгийн хохирол учруулжээ

Огт төрөөгүй хүүхдийн нэр дээр 18 жилийн турш хүүхдийн мөнгө авч, улсад 10,720,000 төгрөгийн хохирол учруулжээ

by Naraa Nar

Огт төрөөгүй хүүхдэд хуурамч “Төрсний гэрчилгээ” гаргуулан авч, 18 жилийн турш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль бусаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэмт хэрэг гарчээ.

Тодруулбал, ойрын хамаарал бүхий эмэгтэйн хүүхэд төрүүлсэн тухай эмнэлгийн бичгийг ашиглан хуурамч төрсний гэрчилгээ гаргуулан 2006-2024 оныг хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан байна. Гэмт хэрэг үйлдсэн иргэн Б нь хүүхдийн мөнгийг бэлнээр болон арилжааны банкны данс ашиглан авч байсан нь тогтоогдсон.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсээс илрүүлсэн бөгөөд тухайн иргэн нь 18 настай “Б”-г сураггүй алга болсон гэж худал мэдээлж, эрэн сурвалжлуулсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялыг гэмт этгээдэд оноожээ.

banner

Сонирхуулахад, Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас Ковид-19 цар тахлын үед өрхийн орлогыг дэмжих зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өмнө нь олгогдож байсан 20,000 төгрөгийг 100,000 төгрөг болгон 5 дахин нэмэгдүүлж, хүүхэд бүрд ялгаварлахгүй олгох түүхэн шийдвэрийг гаргаж байсан юм. Ингэхээр тухайн иргэн нийт 10,7 сая төгрөгийн хохирлыг улсад учруулсан бололтой.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00