Home Zug flashМОРИНЫ ИЖ БҮРЭН ТОНОГ, ӨРӨМТЭЙ ШААЗАН ВААР ЗЭРЭГ МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН ҮНЭТ ОЛДВОР ИЛЭРЛЭЭ

МОРИНЫ ИЖ БҮРЭН ТОНОГ, ӨРӨМТЭЙ ШААЗАН ВААР ЗЭРЭГ МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН ҮНЭТ ОЛДВОР ИЛЭРЛЭЭ

by Naraa Nar

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Гол мод” хэмээх газарт 2026 оны 5 дугаар сарын 12–25-ны өдрүүдэд археологийн малтлага, судалгааны ажил хийж, Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булшийг малтан судаллаа.

Малтлага, судалгааны явцад өрөмтэй шаазан ваар, шавар ваар, эмээл, дөрөө, амгай зэрэг морины иж бүрэн тоног хэрэглэл, төмөр зэв, саадагны тоноглол, төрөл бүрийн чимэглэл зэрэг Монголын эзэнт гүрний үеийн нийгэм, соёл, ахуйг судлахад өндөр ач холбогдолтой хосгүй үнэт олдворууд илэрчээ.

Судалгааны багийг Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн доктор Ж.Баярсайхан ахалж, Америкийн Мичиганы их сургуулийн судлаач доктор Браян Миллер хамтран ажилласан байна. Доктор Ж.Баярсайхан “Эдгээр олдворын зарим нь өмнө нь Монголын нутаг дэвсгэрээс бүрэн бүтнээрээ илэрч байгаагүй бөгөөд Монголын эзэнт гүрний үеийн судалгаанд онцгой ач холбогдолтой” болохыг онцлов.

Одоогоор илэрсэн олдворуудыг бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, нарийвчилсан шинжилгээ хийх ажлууд үргэлжилж байгаа бөгөөд судалгааны үр дүнг олон нийтэд үе шаттайгаар танилцуулна.

banner
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00