Home Zug flashБурхан багшийн Их дүйчин өдөр тавдугаар сарын 31-нд тохионо

Бурхан багшийн Их дүйчин өдөр тавдугаар сарын 31-нд тохионо

by Naraa Nar

Бурхан багшийн Их дүйчин өдөр зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу тавдугаар сарын 31-нд тохиох талаар Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийлээ.

Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны тэргүүлэгч А.Батцэнгэл “Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн гурван өдөр гурвуулаа зуны тэргүүн сарын шинийн 15-нд тохиодог. Ийм учраас энэ өдрийг бурхан багшийн их Дүйчин өдөр хэмээн нэрлэсэн байгаа.

Энэ өдрийн хөтөлбөр:

  • Тавдугаар 31-ний өглөө 04:00 цагаас бурхан багшийн Дүйчин өдрийн үйл ажиллагаа эхэлнэ.
  • Өглөө 07:00 цагаас Гандантэгчэнлин хийдийн гандан дуганд бурхан багшийн төвийн чого хурна.
  • 09:30 цагт бурхан багшийн хоёр манлай шавийн рэнсрэлийг залах үйл ажиллагаа болж, их Дүйчин өдрийн нээлтийн үйл ажиллагаа болно.
  • 14:00 цагаас Сүхбаатарын талбайд олон үйл ажиллагааг төлөвлөж бэлдсэн байна.
  • Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 31-нд хүрэлцэн ирж оройн 20:30 цагт гэрэлт жагсаалд оролцож болно.

2025 оноос эхлэн сүсэгтэн олон шөнөөр гэрэлт жагсаал зохион байгуулдаг болсон. Энэ жил ч тэрхүү гэрэлт жагсаалаа хийхээр төлөвлөж байна. Гандантэгчэнлин хийдийн лам хувраг, сүсэгтэн олны төлөөлөл жагсахаар болж байгаа. Өөрт болон бусдад бие, хэл, сэтгэл гурваар хорлол үйлдэхгүй байхыг буян үйлдэх хэмээнэ. Өөрийнхөө сэтгэлийг номхотгох хэрэгтэй гэж бурхан багш айлдсан байдаг” гэв.

banner

Мөн 2019 онд бурхан багшийн Их дүйчин өдрийг УИХ-ын чуулганаар бүх нийтийн баяр, амралтын өдөр болгож хуульчилсан. Энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэхийн тулд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, мөн бусад сүм хийд, бурхны шашинтны төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэж эхэлсэн” хэмээн Гандантэгчэнлин хийдийн лам нарын төлөөлөл танилцууллаа.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00