Home ЭнтертайнментGame onШатрын Ази тивийн АШТ Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ

Шатрын Ази тивийн АШТ Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ

by Naraa Nar

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд Монгол улсад зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд 28 орны нийт 248 тамирчин өрсөлдөх бөгөөд тэмцээний шууд дамжуулалтыг 700 сая орчим хүн үзнэ гэж тооцоолжээ.

Тэмцээний үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын сургуулиудын шатрын холбооны ерөнхийлөгч, Казакстан улсын шатрын холбооны ерөнхийлөгч хүрэлцэн ирж буйгаараа онцлог юм. Шатрын анхдугаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Иран улсад 1998 онд болж байсан бол отгон тэмцээний нээлтийн ёслол маргааш 14:00 цагт Баянгол зочид буудалд болох юм.

Мөн дэлхийн дөрвөн удаагийн эмэгтэйчүүдийн аварга, дэлхийн эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлэх шатарчин Хоу И Фан хүрэлцэн иржээ. Тус тэмцээнээс Монголын баг тамирчид гурван медаль хүртсэн нь эИМ /эмэгтэйчүүдийн их мастер/ Т.Мөнхзул хүрэл (Синтай 2019), ОУМ/эИМ, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул хүрэл (Алматы 2023), эОУМ Б.Мөнгөнзул мөнгөн (Аль Айн 2025) медаль юм.

Энэ удаагийн ААШТ-ний нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин ирэх оны дэлхийн цомд оролцох эрх авах юм. Тэмцээнд олон улсын зэрэгтэй 184 тамирчин оролцно. Үүнд:

banner
  • Их мастер (GM) – 34
  • Эмэгтэй их мастер (WGM) – 12
  • Олон улсын мастер (IM) – 51
  • Эмэгтэй олон улсын мастер (WIM) – 20
  • FIDE мастер (FM) – 32
  • Эмэгтэй FIDE мастер (WFM) – 17
  • FIDE дэд мастер (CM) – 5
  • Эмэгтэй FIDE дэд мастер (WCM) – 13
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00