Home Zug flashЦЭНГЭЛДЭХ ХОТХОНД ЦАХИЛГААНЫ БОСОО ШУГАМД ГАЛ ГАРСАН БӨГӨӨД АЙЛ ӨРХ РҮҮ ГАЛ ОРООГҮЙ ГЭВ

ЦЭНГЭЛДЭХ ХОТХОНД ЦАХИЛГААНЫ БОСОО ШУГАМД ГАЛ ГАРСАН БӨГӨӨД АЙЛ ӨРХ РҮҮ ГАЛ ОРООГҮЙ ГЭВ

by Naraa Nar

Нийслэлийн ХУД-ийн 15-р хороо, Цэнгэлдэх хотхоны байранд өчигдөр (2026.05.27) 16:02 цагт гарсан галыг 18:20 цагт бүрэн унтраажээ.

Гал түймрийн голомтоос алба хаагчид урьдчилсан байдлаар 109 иргэн буюу 36 хүүхэд, 73 том хүнийг аюулгүй бүсэд гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Отгонзаяа: Галын шалгаан нөхцлийг тогтоох ажил гал бүрэн унтарч дууссаны дараа явагдана. Хотхонд гарсан гал нь цахилгааны босоо шугамд гал гарсан. Айл өрх рүү гал ороогүй гэв.

Гал унтраах ажиллагаанд нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 63 дугаар анги, Аврах ангийн нийт 70 гаруй алба хаагч, гал унтраах 20 автомашин, техник хэрэгсэлтэйгээр оролцлоо.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00