7




Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын газар Үндэсний аудитын газартай хамтран “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын байгууллагууд, Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудит, цаашид анхаарах асуудал” сэдэвт сургалтыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Сургалтад салбарын 115 байгууллагын 526 удирдлага, санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтнууд танхим болон цахим хэлбэрээр хамрагдаж, санхүүгийн тайлангийн аудит, төсвийн гүйцэтгэл, шилэн дансны хэрэгжилт болон цаашид анхаарах асуудлын хүрээнд мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө авчээ.




