57


УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд, эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, “Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо”-г бүрдүүлэх асуудлаар санал солилцжээ.
Тэрээр уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, бодлогын хорооны даргын хувиар эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч буй ажлуудаа танилцууллаа. Тодруулбал,
- Эрүүл мэндийн салбарт зарцуулж буй ДНБ-ийн 3.5 хувийг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 5-6 хувьд хүргэх,
- 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгоно. Энэ хүрээнд Засгийн газраас дэвшүүлж буй “Хүн, эмч, эмнэлэг, тогтолцоогоо чөлөөлөх” бодлогыг тууштай дэмжинэ
- Эрүүл, хүртээмжтэй, хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ илэрхийлэв.
Мөн УИХ-д ажиллах хугацаандаа салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай” болон “Цусны донорын тухай” хоёр томоохон хуулийг бусад гишүүдийн хамт санаачлан, амжилттай батлуулсан.


