Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудын дунд “Хүүхэд бүр ялагч – Хүүхэд бүр хамгаалагч” марафон тэмцээн боллоо.
Энэхүү арга хэмжээ нь хүүхэд багачуудыг спортоор хичээллэхийг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, хүүхдийн эрх, хамгааллын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Марафон гүйлтийн тэмцээнд нийт 1,753 хүүхэд оролцож, дараах зайнуудад өрсөлджээ. Үүнд:
– 500 метрийн зайд, 6–7 нас, 8–9 насны хүүхдүүд;
– 1 километрийн зайд, 10–11 нас, 12–13 насны хүүхдүүд;
– 1.5 километрийн зайд, 14–15 нас, 16–18 насны хүүхдүүд тус тус хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээний үеэр хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах чиглэлээр цагдаагийн байгууллагаас 50 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаа.




