Home Zug flash“Эрүүл биед саруул ухаан оршино” аяны хүрээнд 120 кг илүүдэл жин хасжээ

“Эрүүл биед саруул ухаан оршино” аяны хүрээнд 120 кг илүүдэл жин хасжээ

by Naraa Nar

Сэргээн засах туслах технологийн үндэсний төвийн хамт олон албан байгууллагаараа зөв дадалд суралцаж, эрүүл мэнддээ анхаарах аяныг бүтэн сарын туршид зохион байгуулжээ. Хамт олны дунд сайн жишиг тогтоох энэхүү аяныг Сэргээн засах эмнэлгээс 2026.04.30–2026.05.30-ны өдрүүдэд “Эрүүл биед саруул ухаан оршино” гэх нэртэйгээр амжилттай зохион байгууллаа.

“Өнөөдрийн зөв дадал-Маргаашийн эрүүл ирээдүйг бүтээнэ” уриан дор албан хаагчдын дунд сахилга бат, идэвх санаачилга, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг сорьсон олон төрлийн уралдаан, тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Аяны нэг сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд СЗТТҮТ-ийн нийт албан хаагчид хамтдаа 120 кг илүүдэл жин хасаж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтыг өдөр тутмын хэвшил болгож чаджээ. Мөн хамт олноороо “Улаанбаатар марафон-2026” арга хэмжээнд амжилттай оролцож, эрч хүч, бүтээл дүүрэн нэгэн сарыг өнгөрүүллээ.

Нийт 56 албан хаагч, 7 баг оролцсоноос:

🥇 1-р байр-“III-р баг”

🥈 2-р байр-“II-р баг”

🥉 3-р байр-“VII-р баг” эзэлсэн байна.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00