Home Zug flashГоц халдварт шүлхий өвчинтэй холбоотойгоор Баян-Өлгий, Увс аймгийн хооронд орох, гарах авто замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Гоц халдварт шүлхий өвчинтэй холбоотойгоор Баян-Өлгий, Увс аймгийн хооронд орох, гарах авто замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа

by Naraa Nar

Манай улсад бүртгэгдэж байгаагүй SAT-1 омгийн малын гоц халдварт шүлхий өвчин Ховд болон Баян-Өлгий аймгийн зарим сумдад шинээр гарч, тархалтын голомтод хорио цээрийн дэглэм тогтоосон тухай ОБЕГ-аас мэдээллээ.

SAT-1 омгийн шүлхий өвчин нь хавар хийсэн шүлхийн АО омгийн вакцин урьдчилан сэргийлэх боломжгүй бөгөөд хоруу чанар, тархалтын чадвар өндөр байна. Тиймээс халдварласан 605 үхэр сүргийг 100 хувь устгалд оруулжээ.

Одоогоор Баян-Өлгий, Увс аймгийн хооронд орох, гарах авто замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 31-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байна. Түүнчлэн шинэ омгийн шүлхийн баталгаажсан вакциныг татан авах наад талын хугацаа долдугаар сарын 15 гэх албаны мэдээлэл байна. Увс аймаг 225,8 мянган үхэр, нэг сая 58 мянган ямаа, 1 сая 143 мянган хоньтой нийт хоёр сая 300 мянган тоо толгой мал халдварлах эрсдэлтэй тул шүлхийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөний хязгаарлалт хийжээ.

Мөн Баян-Өлгийгөөс ноолуур ачиж ирсэн Увс аймгийн иргэдийг тусгаарлаж, ариутгаж, тус аймагт зорчиж байсан иргэдийн машин техникт нь ариутгал хийж оруулах зохицуулалт хийгдэж байна.

Анхааруулга:
Малчид, ард иргэд малын гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлж, мал эмнэлгийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг чанд мөрдөн, шаардлагагүй тохиолдолд халдварын голомт бүхий бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна. Мөн малын шинж тэмдэг (шүлс гоожих, хэл болон туурайны завсраар шархлах)-ийг анзаарвал яаралтай орон нутгийн мал эмнэлэгт мэдэгдэх шаардлагатай.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00