Home Zug flashУкрайны ТЕГ-ын дарга Кирило Буданов: Дайныг аль болох хурдан, ирэх өвлөөс өмнө зогсоохын тулд бүх зүйлийг хийнэ

Украйны ТЕГ-ын дарга Кирило Буданов: Дайныг аль болох хурдан, ирэх өвлөөс өмнө зогсоохын тулд бүх зүйлийг хийнэ

by Naraa Nar

Украйны мэдээллийн liga.net сайтад Орос, Украйны дайныг ирэх өвлөөс өмнө /2026 он/ зогсоохоор төлөвлөж байгаа тухай мэдээллээ.

Украйны Тагнуулын ерөнхий газрын дарга Кирило Буданов “ОХУ-ын арми 2025 оны 12-р сараас эхлэн байлдааны талбарт санаачилгаа алдаж эхэлсэн бөгөөд тэдний газар нутаг авах хурд нь хүн хүчний хохирлын хэмжээг гүйцэхгүй байна. Мөн фронт дээрх Оросын давшилт саарч, суларч байгаа энэ үеийг ашиглан ирэх өвлөөс өмнө дипломат хэлэлцээ хийх “боломжийн цонх” үүссэн гэж үзэн дипломат харилцааг хурдасгахыг Ерөнхийлөгч Зеленский үүрэг болгосон” тухай мэдэгджээ.

Энхийн хэлэлцээг үр дүнд хүргэхийн тулд Их Британи, Франц, Герман, Турк болон Скандинавын орнууд зуучлагчаар оролцох боломжтойг тэмдэглэжээ. Мөн Киев дайныг дахин 2-3 жил үргэлжлүүлэхээр бэлдэж байна гэх мэдээллийг эрс үгүйсгэсэн байна.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00