“STEPPE WIND”-2026 буюу 11 дэх удаагийн “ТАЛЫН САЛХИ” Олон Улсын Мото наадам энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриан дор зохион байгуулагдах гэж байна. Тус наадмын хүрээнд хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах зорилготой аж.
Тус наадамд Монгол Улсын 70 мото клубын 3800 гаруй мотоцикл сонирхогч оролцохоос гадна БНХАУ, ОХУ, БНСУ, БНУУ, Малайз зэрэг олон улсын мото сонирхогчид оролцоно.
Мото наадамд оролцогчид 09.00 цагт Д.Сүхбаатарын талбайд цуглан нээлтийн арга хэмжээнд оролцож, 11.00 цагт нэгдсэн байдлаар цуваагаар хөдлөн, “Энхтайваны өргөн чөлөө буюу Д.Сүхбаатарын талбай- Улсын их дэлгүүр- Баруун дөрвөн зам- Таван шар- 22-ын товчоо- Говь ресорт” гэсэн маршрутаар явна. Мото наадам нь “Говь ресорт” спорт цогцолборт үргэлжилнэ.


