Home Zug flashAI-аар кино бүтээж 70 сая үзэлтийн эзэн болжээ

AI-аар кино бүтээж 70 сая үзэлтийн эзэн болжээ

by Naraa Nar

Лю Зию хэмээх 29 настай хятад залуу ердөө 440 ам.доллар буюу 1,5 сая төгрөгөөр AI ашиглан богино хэмжээний кино хийж 70 сая үзэлтийн эзэн болжээ.

“Zombie Scavenger” киног бүтээхэд 10 хоног шаардагдсан бөгөөд 3.5 минут үргэлжилдэг байна. Хүмүүсийн сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа зүйл нь кино бүтээгч Лю Зию нь өмнө нь галт тэрэгний жолоочоор ажилладаг байсан бөгөөд AI хэрэгслүүдийг ашиглаад хэдхэн сар болоод л кино хийсэн нь байгаа юм.

Түүнийг Холливудын нэртэй AI кино бүтээгчдээс ажлын санал хүртэл авчээ. Хиймэл оюун ухаан зөвхөн технологи биш, шинэ боломжийн хаалга болж байгаагийн нэг жишээ энэ юм.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00