Home Zug flashЭверестэд бараг 7 хоног алга болсон уулчин амьд олдлоо

Эверестэд бараг 7 хоног алга болсон уулчин амьд олдлоо

by Naraa Nar

52 настай шерпа хөтөч Хиллари Дава тавдугаар сарын 29-нд Эверестээс бууж явахдаа сураггүй болж, хэд хоногийн турш хайсан ч олж чадаагүй байна. Бүр нисдэг тэргээр хүртэл эрэн хайх ажиллагаа явуулсан ч үр дүнгүй байжээ.

Гэтэл зургаадугаар сарын 4-ний өглөө Эверестийн бааз орчмын замыг цэвэрлэж байсан баг түүнийг Хумбу мөсөн хүрхрээний ойролцоо мөлхөж явах үед нь олсон байна. Тэрээр бараг долоо хоног өндөр уулын хэт хүнд нөхцөлд амьд үлдсэн нь уулчдын дунд жинхэнэ гайхамшиг гэж үзэгдэж байна. Тэрээр олдох үедээ маш их сульдсан, хөлдөлтийн шинж тэмдэгтэй, маш удаан ярьж байжээ.

Эверестийн 8,000 метрээс дээш хэсгийг “үхлийн бүс” гэж нэрлэдэг бөгөөд хүчилтөрөгч маш бага байдаг тул хэдхэн хоног амьд үлдэх ч туйлын хэцүү. Иймээс Дава Шерпагийн амьд үлдсэн явдлыг уулчид “жилийн хамгийн гайхамшигтай аврал” гэж нэрлэж байна.

Эх сурвалж: AP news, Outsideonline

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00