УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг 2017-2025 онд улсын хэмжээнд нийт 2100 бүртгэгдэж, 2422 хүн холбогдсон байна. Тэдний талаас дээш хувийг 18-25 насныхан, 35.8 хувийг 26-35 насныхан эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувиар, зөрчил 26,6 хувиар өссөн тухай дурдагдсан нь аюулын харанга аль хэдий нь дэгдсэнийг харуулж байгаа юм.
Одоогийн мөрдөгдөж буй хууль нь салбар хоорондын уялдаа холбоог дулимаг хангасан, урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх боломж хомос, нөхөн сэргээх, илрүүлэн эмчлэх төсөвийн асуудлыг шийдвэрлэлт тодрхойгүй байгаа мж. Тиймээс хуулийн төсөл батлагдсанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд төрөөс хяналт тавих бодлого, механизмыг бүрдүүлж, хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын уялдааг сайжруулна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчинг боловсронгуй болгоно. Эрүүл мэнд болон донтох эмгэгийг нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансуурах донтолтыг илрүүлэх, эмчлэх, донтолтоос ангижруулах, эдгээх, нийгэмшүүлэхэд чиглэсэн цогц тогтолцоо бүрдэх аж.
Сонирхуулахад, 2023 оноос эхлэн Монгол улсад “Архидан согтуурахтай тэмцэх сан” байгуулагдсан байна. Одогооор 23 тэрбум төгрөг тус санд төвлөрчээ. Харамсалтай нь сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөтөлбөр арга хэмжээнд мансууруулах эм, донтох эмгэгтэй тэмцэх чиглэлээр хамрагдсан зүйл байхгүй.







