Home Zug flashКРЫМИЙН ХОЙГТ ШАТАХУУН ТҮГЭЭЛТ ЗОГСЖЭЭ

КРЫМИЙН ХОЙГТ ШАТАХУУН ТҮГЭЭЛТ ЗОГСЖЭЭ

by Naraa Nar

Оросын бүрэлдэхүүнд хүчээр нэгтгэгдсэн Крымийн хойт Москвагаас томилогдсон захирагч Сергей Аксёнов “Өнөөдрөөс /2026.06.04/ эхлэн хэдэн өдрийн хугацаанд бензинийг бэлэн мөнгөөр худалдахаа бүрэн зогсоолоо” гэж Телеграм хуудсаараа мэдээлжээ.

Энэ долоо хоногийн эхээр тэр бензиний хомсдол долдугаар сарыг хүртэл үргэлжилж болзошгүйг анхааруулж байв. Мөн Крым даяар бензин шатахууныг зөвхөн тасалбараар олгож байсан ч дахин тасалбар тараахгүй болжээ. Уг тасалбараар нэг удаадаа дээд тал нь 20 литр бензин олгож байсан юм.

Одоо иргэд гар дээрээ байгаа хүчинтэй тасалбарыг ашиглаж болох ч түгээлтийн станцууд дээр байрлах албан хаагчид нэг хүнд давхардуулж олгохоос сэргийлэхийн тулд автомашины дугаарыг бүртгэхээр болжээ.

Шатахууны хязгаарлалт хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдвөл тухайн үед нь мэдээлэл өгөх гэнэ.

banner
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00