Home Zug flashТЭЦ-4-ийн замыг дөрвөн эгнээ болгох ажил 81%-тай явагдаж байна

ТЭЦ-4-ийн замыг дөрвөн эгнээ болгох ажил 81%-тай явагдаж байна

by Naraa Nar

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн 5.9 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчилж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 81 хувьтай байгаа бөгөөд дулааны шугамыг өргөтгөж, хуучин суурийг буулгаж, шинээр суурь цутгаж, авто замыг шинэчилж байна.  Авто замын ажлын хүрээнд хийгдэж буй дулааны шугам сүлжээ өргөтгөх ажлыг долоодугаар сарын 1-нд бүрэн дуусгана. Явган замыг долоодугаар сарын 1-15-ны хооронд хучиж дуусгахаар төлөвлөсөн. Гэрэлтүүлгийн ажил 80 хувьтай, явган замын ажил 50 хувьтай байна. Есдүгээр сарын 1-нээс өмнө хучилтын ажлыг дуусгана.

Авто замын ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж байна. Эрчим хүчний гудамжны 7 метрийн өргөнтэй 2 эгнээ авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон ийнхүү шинэчилж байгаа юм.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00