Сүүлийн өдрүүдэд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тойрсон мэдээллийн урсгалыг анзаарахад нэг зүйл тодорхой харагдаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, зарим төрийн байгууллагын төлөөлөл, мэргэжилтэн нэртэй хүмүүс, улстөрчид хүртэл яг ижил агуулга, ижил үг хэллэгээр цахилгаан тамхи болон импортлогч компаниуд руу зэрэг дайрч эхэллээ.

Гэтэл бодит байдал дээр цахилгаан тамхины салбар нийт зах зээлийн ердөө 15 хувийг эзэлдэг. Харин үлдсэн 85 хувийг олон жилийн турш янжуур тамхины бизнес атгаж ирсэн.Тухайлбал Алтангадас ХХК, Волтам ХХК-иуд.
Тэгвэл яагаад өнөөдөр хамгийн их хор хөнөөлтэй, хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн том зах зээлийг эзэлдэг янжуур тамхины тухай биш, харин зах зээлийн өчүүхэн хэсгийг бүрдүүлэгч 20 компаниудын тухай л ярьж байна вэ?
Яагаад бүх камер, бүх микрофон, бүх мэдэгдэл нэг зүг рүү чиглэв?
Өнөөдөр өрнөж буй үйл явцыг харахад энэ нь эрүүл мэндийн асуудлаас илүүтэйгээр зохион байгуулалттай худал мэдээллийн кампанит ажлуудыг асар их хэмжээний зардал, мөнгө зарцуулж байгаа харагдаж байна. Олон улсын батлагдсан баримтууд байсаар байтал зөвхөн нэг талын баримт нотолгоогүй, худал мэдээллийг тасралтгүй түгээж, нөгөө талыг нь огт дурдахгүй байгаа нь олон нийтийн санаа бодлыг зориудаар чиглүүлэх оролдлого гэх хардлагыг улам төрүүлж байна.
Хэрэв үнэхээр нийгмийн эрүүл мэндийг хамгаалах гэж байгаа бол зах зээлийн 85 хувийг эзэлдэг бизнесээс эхэлж ярих ёстой. Харин өнөөдөр хамгийн том тоглогчид чимээгүй үлдэж, хамгийн жижиг хэсэг нь бүх бурууг үүрч байна.
Энэ хууль батлагдсанаар эрхэм Монгол хүний эрүүл мэнд, эрүүл байх эрхийг ноцтойгоор зөрчиж, хор багатай никотинтой бүтээгдэхүүнийг хэрэглэх ямар ч боломжгүй, зөвхөн утаат янжуур тамхийг хэрэглүүлэх нөхцлөөр хангаж байгаа явдал мэт харагдаж байна.
Энэ бол санамсаргүй давхцал биш байж мэднэ.
