83


Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл нуурыг төрийн тахилгат нуур болгохтой холбоотой бэлтгэл ажлууд Хөвсгөл аймагт үргэлжилж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Жанхайн даваан дээр Монголын хамгийн анхны интернеттэй ариун цэврийн байгууламжийг ашиглалтанд оруулжээ.

Жанхайн даваа орчим сүлжээ барьдаггүй учир нутгийн иргэд, жуулчид, худалдаа эрхлэгчдэд зориулсан интернетийг давхар шийджээ. 50.2m2 талбайтай тус байгууламжаар иргэд чөлөөтэй үйлчлүүлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тоноглол бүхий 2 суултуурыг хамт байгуулжээ.

Төслийн багийнхан ариун цэврийн байгууламжийг дагуулан 68 автомашин 3 автобусны зогсоол болон орон нутгийн иргэдийн худалдааг дэмжих төвийн тохижилтыг хийж байна
