Home Zug flashУИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарын нэр дэвшүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарын нэр дэвшүүллээ

by Naraa Nar

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарын нэр дэвшүүлж, одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх юм. Үндсэн хуулийн Цэцийн нэг гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нэг гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд эдгээр хоёр гишүүнийг УИХ-аас санал болгож томилох хуулийн зохицуулалттай байдаг.

Нэр дэвшигч Ж.Сүхбаатарын хувьд өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, МУИС-ийг хуульч, эрх зүйч, хууль зүйн ухааны магистр. МАН дотроо бол толгой хуульчдын нэг гэгддэг. 1999 оноос УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөхөөс эхлээд хуулийн чиглэлээрээ мэргэшсэн, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2022-2023 онд Түгжрэлийн сайдаар ажиллаж байв. Түгжрэлийн сайдаар ажиллах хугацаандаа “ногоон автобус”-ны дуулианд холбогдож, 2024 оны сонгуульд бүдэрсэн байдаг.

Нэр дэвшиг Г.Эрдэнэбатын хувьд 2026 оноос УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа. 2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан туслахаар ажиллаж байгаад 2010 оноос Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурор, 2013 онд Улсын ерөнхий прокурорын орлогчоор, 2021 оноос УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх, УИХ-ын дэд даргын зөвлөхөөр ажиллаж байжээ.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00